Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-12-24
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

    1. Б.Мухамедийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

    2. Ж.Солонгын нэхэмжлэлтэй, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3248 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

   3. Х.Бадам, Н.Бумбар нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3223 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчид, тэдгээрийн өмгөөлөгчдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчид, тэдгээрийн өмгөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхисон.

   4. “Шижир Аранжин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 386 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан.

13.30 цагаас

    5. Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн нэхэмжлэлтэй, УБЕГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 435 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

     6. Х.Холганатын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 58 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

     7. П.Сүрэнгийн нэхэмжлэлтэй, БГД-ийн Засаг дарга болон тус дүүргийн ИТХ-д холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 416 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч БГД-ийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

      8. Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч нарын  нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг дарга болон төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга нарт холбогдох, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний 144 дүгээр захирамжийг Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралтын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралтын гомдлыг хангасан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Оруулсан 2013-12-24 16:55:18
Үзсэн 1036

Хэвлэх | Буцах