Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-12-23
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. Д.Дэрэнборын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох, Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2014 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл  хойшлуулсан.

            2. “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 393 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

3. “ЭНКБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргад холбогдох, Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2014 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл  хойшлуулсан.

4. “Монгол контент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч Д.Дэлгэрцоод холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 538 дугаар тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан.

13.30 цагаас

5. Д.Батзаяагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 398 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

 Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

            6.  “Метро трейд” ХХК, “Дэлгэр ойл” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон СХД-ийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 429 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч “Дэлгэр ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

15.30 цагаас

7. Н.Цэвэгдоржийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн  2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2970 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

            8. Дорнод аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн  2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 

 

 

 



Оруулсан 2013-12-24 08:42:28
Үзсэн 920

Хэвлэх | Буцах