Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-12-12
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. Төв аймгийн Сэргэлэн сумын МАХН-ын зуутын дарга Г.Гантөмөр, тус сумын Ардчилсан намын дарга Ц.Бат-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн ИТХ-д холбогдох, Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 7А дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд Д.Алтангэрэлийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Алтангэрэлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

2. Ц.Гантулгын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдргийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

3. Д.Эрдэнэцогт, “Жанжны буйр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон БЗД-ийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 515 дугаар тогтоолтой захиргааны хэргийг гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн гомдлыг хангасан.

4. С.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Аудитын газарт холбогдох, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 31 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

5. Б.Эрдэнэболдын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн  2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 411 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 



Оруулсан 2013-12-12 14:53:33
Үзсэн 550

Хэвлэх | Буцах