Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-08-30
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                         

              1. “Монгол глобал” ХХК, “Монгол-Эм импекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 262 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын  давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын  давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

11.30 цагаас

2. “Жи Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй, УБЕГ-ын ЭХЭБГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 277 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

3. “Аствишн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1277 дугаар захирамжтай захиргааны хэргийг хариуцагчийн  гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан


Оруулсан 2012-08-31 00:21:53
Үзсэн 482

Хэвлэх | Буцах