Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-12-11
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. Б.Жандаулетын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын ИТХ-д холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

2. Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автозамын хяналтын улсын байцаагч, Ш.Сүнжидмаа, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүү, Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, Ө.Амармэнд, хяналтын улсын байцаагч Б.Булган нарт холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын ахлах байцаагч, Ө.Амармэнд, хяналтын улсын байцаагч Б.Булган нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

3. “Монфа трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга болон Тендерийн үнэлгээний хороонд холбогдох, Баянхонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангасан.

13.30 цагаас

4. Г.Мэндбилэг нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон БГД-ийн Засаг дарга тус дүүргийн Өмч газрын харилцааны албанд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

5. Л.Цогтгэрэлийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3085 дугаар захирамжтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 

 

 

 



Оруулсан 2013-12-11 16:20:40
Үзсэн 567

Хэвлэх | Буцах