Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-12-03
Шүүх Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүх
Шүүх хуралдааны тойм
  • 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагт 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Эхбуянт овогт Нэргүйн Гүндэгмаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Чүлтэм овогт Дуламын Энхцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, Шүүгдэгч Н.Гүндэгмаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Энхцэцэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Д.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан шүүгдэгч Д.Энхцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг бүгдийг нь нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан шүүгдэгч Д.Энхцэцэгт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 /гурав/ жилээр тогтоосон байна.

    ШҮҮГЧ Б.БАТТУЛГА
Оруулсан 2013-12-10 13:41:58
Үзсэн 435

Хэвлэх | Буцах