Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-12-05
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

        1. “Фучеэр холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч С.Бямбаа, Б.Цэвэлмаа нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 384 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

       2. “Гурван зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй, захиргааны хэрэгт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Шүүгчийг татгалзан гаргах  тухай” хүсэлтийг хянан хэлэлцэх

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 64 дүгээр зүйлийн 64.1.2, 64.1.3 дахь хэсгийг баримтлан шүүгчийн татгалзан гаргах хүсэлтийг хангасан.

     3. Я.Наранбаатарын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох, Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 137 дугаар захирамжтай захиргааны хэргийг хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

4. Н.Батсүх нарын 50 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 486 дугаар тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хүсэлтийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.

            5. Э.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3061 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

      6. Ч.Энхсайхан, Н.Ганбаатар нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2975 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

7. “Импайрланд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн  2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 296 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хойшлуулсан.

        8. А.Батбилэгийн нэхэмжлэлтэй,  Нийслэлийн Засаг дарга болон БГД-ийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оын 07 дугаар сарын 22-ны өдрийн 317 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

9. “МЦУУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Ариунцэцэг, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оын 09 дүгээр сарын 03-ны өдрийн 352  дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан

            10. Ц.Ширэндэвийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11дүгээр сарын 12ыөдрийн 2922дугаар захирамжтай  захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

Оруулсан 2013-12-06 16:00:03
Үзсэн 482

Хэвлэх | Буцах