Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-08-23
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас

   1. Сажа бандид номын хүрдэн хийдийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 228 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлоор

     Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

     Шийдвэрлэсэн байдал           

     ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

     2. “Лорд экономи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цөмийн энергийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 23-ны  өдрийн 200 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

     Илтгэгч: шүүгч Д.Батбаатар

     Шийдвэрлэсэн байдал

    ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

     11.30 цагаас

     3. “Монхорус интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Үнэлгээний хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 06-ны  өдрийн 226 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

     Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

     Шийдвэрлэсэн байдал

    ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

    4. “Алтай трест” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ЭБЭХЯ-ны Тендерийн үнэлгээний хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1291 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

    Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

    Шийдвэрлэсэн байдал

   ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

14.30 цагаас

      5. “Тунсинь” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1262 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлоор

      Илтгэгч: шүүгч Д.Батбаатар

      Шийдвэрлэсэн байдал

     ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

 Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Ганбаатар

 



Оруулсан 2012-08-24 00:20:54
Үзсэн 434

Хэвлэх | Буцах