Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-08-22
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                   

        1. Ж.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй, МХЕГ-ын даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 225 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлоор  

        Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

        Шийдвэрлэсэн байдал

        ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

        2. Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, СБД-ийн Засаг дарга болон тус дүүргийн Газрын албанд  холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны  өдрийн 247  дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

        Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

        Шийдвэрлэсэн байдал

        ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

        11.30 цагаас

        3. Д.Оюунбатын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн ИТХ-д холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

        Илтгэгч: шүүгч Д.Батбаатар

        Шийдвэрлэсэн байдал

        ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

        4. Ү.Батбилэгийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох, Нийслэлийн   захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 203 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

        Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

        Шийдвэрлэсэн байдал           

        ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

14.30 цагаас

        5. Д.Өлгийсайханы нэхэмжлэлтэй, АМГ-ын даргад холбогдох, Нийслэлийн   захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 234 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор  

        Илтгэгч: шүүгч Д.Батбаатар

        Шийдвэрлэсэн байдал

        ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

        6. К.Болатын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор  

         Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

        Шийдвэрлэсэн байдал

        ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Ганбаатар

 

 

 

 



Оруулсан 2012-08-23 00:28:34
Үзсэн 481

Хэвлэх | Буцах