Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-01-04
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. “Өү Юү Си Си Си Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 422 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 2. М.Батсүхийн нэхэмжлэлтэй, УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 376 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 3. “Мон Пасс интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, СХД-ийн ЗДТГ-ын даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 435 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дах хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасан.

 11.30 цагаас

 4. “Алтан шагай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 436 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 8 хоногоор хойшлуулсан.

 5. Л.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, СХД-ийн Засаг дарга, СХД-ийн Газрын албаны дарга, СХД-ийн Газрын албаны 4 дүгээр хороо хариуцсан газар зохион байгуулагч нарт холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 418 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 14.30 цагаас

 6. Ц.Гантуяагийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Стандартчилал, хэмжил зүйн төвийн даргад холбогдох, Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 7. Б.Бадрах, Д.Даваасүрэн нарын 5 хүний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын Тэргүүлэгчдэд холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 367 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 8. “Вазальт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 377 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 16.00 цагаас

 9. “АДАЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 416 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дах хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 10. “Алтайконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 403 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 8 хоногоор хойшлуулсан.

Оруулсан 2012-01-05 11:08:49
Үзсэн 457

Хэвлэх | Буцах