Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-12-04
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. Л.Жамбалжавын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 400 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан.

            2. “Уянга хийцийн гэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 368 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

10.30 цагаас

3. Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдох, Баянхонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. Ц.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангасан.

13.30 цагаас

5. П.Шижирийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2911 дүгээр захирамжийг нэхэмжлэгч П.Шижирийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Шижирийн гомдлыг хангахгүй орхисон.

6. М.Нармандахын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтын хилийн мэргэжлийн хяналтын албаны даргад холбогдох, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

15.30 цагаас

7. М.Жүгдэрбарамын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 136 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан.

8. ”Валиант” Арт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Дашдэлэгт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч:Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

 



Оруулсан 2013-12-05 10:16:14
Үзсэн 527

Хэвлэх | Буцах