Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-08-16
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                            

1. “Сонг Ху Ти Эс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэдээдэл, шуудан, харилцаа холбоо,технологийн  газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1207 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

2. “ББ-Од” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Авто тээврийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 198 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал          

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

11.30 цагаас

3. “Монхорус интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Үнэлгээний хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 06-ны  өдрийн 226 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

4.  “Өрмөн-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ҮТЕГ-ын Улсын татварын орлого, хяналтын газрын улсын ахлах байцаагч  Н.Эрдэнэмядаг, улсын байцаагч Ц.Хандаа, Ц.Сарантуяа нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 25-ны  өдрийн 258 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлоор

Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийндавж заалдах гомдлыг хангасан.

14.30 цагаас

            5.  Д.Уранхишигийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

 

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Ганбаатар

 

Оруулсан 2012-08-17 00:01:53
Үзсэн 491

Хэвлэх | Буцах