Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-08-08
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                                            

1. Булган инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар  сарын 24-ний өдрийн 202 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн  давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан.

          2. С.Батсүрэнгийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-т холбогдох, тус аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал          

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

11.30 цагаас

3. Д.Оюунбатын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн ИТХ-д холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

4. “ББ-Од” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Авто тээврийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 198 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 8 хоногоор хойшлуулсан.

14.30 цагаас

5. О.Сэрсмаагийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 04/а дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

16.30 цагаас  

6. “Нэмэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

7. Энержи флоу констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар  сарын 16-ны өдрийн 184 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн  давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. 

 

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Ганбаатар

Оруулсан 2012-08-09 03:06:46
Үзсэн 453

Хэвлэх | Буцах