Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-10-09
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

 1. “Эс энд Ви Юү” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 269 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор                

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.

2. Ц.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 324 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хойшлуулсан.

10.30 цагаас

            3. “Ньюграта” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 268 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

13.30 цагаас

           4. Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн ИТХ болон Засаг дарга нарт холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

            5. “Таван толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын ХШАЗХ-ийн Татварын улсын байцаагч О.Бямбасүрэн, Х.Алтангэрэл, Н.Чинбат нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 231 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.

15.30 цагаас

            6. Ш.Батсуурийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргад холбогдох, Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 

 

 

 

 

 

 

 



Оруулсан 2013-10-11 17:16:54
Үзсэн 502

Хэвлэх | Буцах