Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-10-03
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. “Багануур дулааны станц” ХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын УТОХГ-ын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07дугаар сарын 04-ний өдрийн 302 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

2. М.Нямжавын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 38 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

3. Б.Наранбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2221 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.

10.30 цагаас

4. Ө.Энхжаргалын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орхон сумын ЗДТГ-ын даргад холбогдох, Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

5.  “Элемент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч С.Гүнжинлхам, Б.Мөнхлут нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 327 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.

13.30 цагаас

 6. “Силикат” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 240 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

7. “Шинь Шинь” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 390 дүгээр тогтоолтой захиргааны хэргийг гуравдагч этгээд “ДСД Жаргалант”ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээд “ДСД Жаргалант”ХХК-ийн гомдлыг хангасан.

 

 

 

 

 

 

 

 



Оруулсан 2013-10-03 23:28:27
Үзсэн 613

Хэвлэх | Буцах