Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-08-01
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                                            

1. Ц.Гантуяагийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн даргад холбогдох, Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар  сарын 30-ны өдрийн 03 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

2. “Өсөх хүч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн  захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 20-ний  өдрийн 144 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон

11.30 цагаас

3. “Их номт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн МХГ-ын улсын байцаагч Д.Цэрэндуламд холбогдох, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2/А дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн  давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

4. Ж.Аманкелдийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, тус аймгийн Бугат сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

14.30 цагаас  

5. Д.Өлзийсайханы нэхэмжлэлтэй, АМГ-ын даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 251 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

6.  Д.Дугар, Р.Энхтуяа нарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдох, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.

16.30 цагаас  

7. “Нэйшнл Ураниум Ресурсис” ХХК, “Прайм энержи пауэр ресурсис” ХХК, “Монгол гурван мянга” ХХК, “Моннуклер ГМ” ХХК болон “Том зам” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Цөмийн энергийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны  өдрийн 207 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Ганбаатар 

Оруулсан 2012-08-02 04:00:33
Үзсэн 501

Хэвлэх | Буцах