Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-09-27
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. Д.Эрдэнэцогт нарын 19 иргэний нэхэмжлэлтэй, УБЕГ-ын Бүртгэлийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1995 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчдийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчдийн өмгөөлөгч гомдлоосоо татгалзсан тул давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон.

            2. Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын нэхэмжлэлтэй,  Ховд аймгийн Засаг дарга, тус аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга нарт холбогдох, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч аймгийн Засаг даргын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

10.30 цагаас

            3. Н.Амарзаяа нарын нэхэмжлэлтэй, ЦЕГ-ын дарга Бригадын генерал Б.Билэгтэд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

            4. Б.Энхбаатарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2010 дугаартай захирамжтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 

 

 

 

 



Оруулсан 2013-09-28 00:40:08
Үзсэн 522

Хэвлэх | Буцах