Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-09-26
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

 1. “Мөнгөн туурай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон УБЕГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 315 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор                                                                              

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

2. Н.Бавуусүрэн, Ш.Чунаг нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2049 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгч нар тэдгээрийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар тэдгээрийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

3. М.Жүгдэрбарамын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 107 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасан.

13.30 цагаас

            4. Б.Батсайханы нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн ИНХ, ИНХ-ын дарга Д.Сарангэрэл нарт холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

            5. “Эм Жи Эйч” ХХК, “Монгол газар” ХХК-иудын нэхэмжлэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 318 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

 

 

 



Оруулсан 2013-09-28 00:39:49
Үзсэн 566

Хэвлэх | Буцах