Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-09-18
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. О.Хуанышын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ЗДТГ-ын даргад холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 44 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

            2. “Эрдэм” СӨХ, Х.Бадам, Н.Бумбар нарын нэхэмжлэлтэй,  Нийсэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1968, 1969 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасан.

10.30 цагаас

            3.  “Эс Ай Би Би” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 310 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

            4. Д.Соёлмаагийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох, Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

13.30 цагаас

 5. Н.Сүхбатын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 84 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

6. “Мост интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 314 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан.

15.30 цагаас

            7. “Брэйвхарт Ресорсиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Чандмань сумын ИТХ-д холбогдох, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 106 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангасан.

 

 

 

  Шүүх хуралдааны зар гаргасан:
  Мэдээлэл лавлагааны ажилтан                                               У.Батцэцэг

 

 

 

 

 



Оруулсан 2013-09-28 00:38:55
Үзсэн 464

Хэвлэх | Буцах