Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-09-17
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

08.30 цагаас

 1. “Энгүй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 313 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор                                                                                    

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал                   

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

2. Л.Эрдэнэхоролын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн ЗДТГ болон тус аймгийн Засаг даргад холбогдох, Баянхонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

3. М.Амгалангийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

            4. М.Цэрэндаваагийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын даргад холбогдох, Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

            5. “Бэст коппер гоулд корпорэйшн” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргад холбогдох, Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

15.30 цагаас

            6. “Шунхлай трейдинг” ХХК, “Жаст-Ойл” ХХК, “Сод монгол” ХХК-иудын нэхэмжлэлтэй, ШӨХТГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 320 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 

 

 

 



Оруулсан 2013-09-28 00:37:35
Үзсэн 472

Хэвлэх | Буцах