Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-07-26
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                                            

       1. “Цагаан өвөлжөө” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, АМГ-ын Нүүрс судалгааны хэлтэс, ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар  сарын 21-ний өдрийн 197 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор  

       Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

       Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

       2. “Эйч Эйч Ай” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, БЗД-ийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Өтебая, К.Нямдаваа нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 232 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монголтакс Тин” ХХК-ийн давж заалдах гомдлоор

       Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

       Шийдвэрлэсэн байдал          

       ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

11.30 цагаас

       3. Д.Оюунбатын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн ИТХ-д холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний  өдрийн 09 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдлоор   

       Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

       Шийдвэрлэсэн байдал

       ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

       4. “Комекс” ТББ-ын ХХК-ийн нэхэмжлэлтэй, СХД-ийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 245 дугаар  шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Мон-Хан констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлоор  

       Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

       Шийдвэрлэсэн байдал

       ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Мон-Хан констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

14.30 цагаас  

       5. Л.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй, УИХ-ын Сонгуулийн 26 дугаар тойргийн хороонд  холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1124 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор  

       Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

       Шийдвэрлэсэн байдал

       ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

       6. “Хөгжил” СӨХ болон  “Си Би Эл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 222 дугаар тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор  

       Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

       Шийдвэрлэсэн байдал

       ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

        16.30 цагаас  

        7. “Зуун зун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар  шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Морьтон тал” ХХК-ийн давж заалдах гомдлоор   

       Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

       Шийдвэрлэсэн байдал

       ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн  давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангасан.

       8. “Карагайт Марбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний  өдрийн 212 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор  

       Илтгэгч: шүүгч М.Батсуурь

       Шийдвэрлэсэн байдал

       ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Ганбаатар

 

 

 



Оруулсан 2012-07-27 17:50:27
Үзсэн 582

Хэвлэх | Буцах