Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-09-12
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. Р.Батжаргалын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

            2. “Оном” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гадаад харилцааны яам болон Тендерийн үнэлгээний хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 331 дүгээр шүүхийн тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасан.

10.30 цагаас

            3.  Д.Болдын нэхэмжлэлтэй, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1871 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

            4. Б.Батхуягийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1973 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

            5. “Хөшөө цайдам” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1913 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

 

 



Оруулсан 2013-09-12 23:59:24
Үзсэн 549

Хэвлэх | Буцах