Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-09-11
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

 1. Даланзадгадын дулааны цахилгаан станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын УТОХГ-ын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Янжмаа М.Соёлмаа нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 263 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч М.Соёлмаагийн давж заалдах гомдлоор   Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Соёлмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

2. М.Саулегүлийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 39 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

3. “Газар сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдох, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

4. М.Нурахметийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ИТХ болон аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

5. “Мост интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 314 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

6. Ц.Гал-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 321 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

7. “Мон Хурд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 1951 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан.

 

 

 

 

 



Оруулсан 2013-09-12 00:58:36
Үзсэн 530

Хэвлэх | Буцах