Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-08-29
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

 1. С.Батбаатар, Ц.Дониддэмбэрэл нарын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох, Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг  нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

2. “Монгол глобал” ХХК, “Монгол эм импекс концерн”ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1641 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын гомдлоор      

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

3. “Монголын алт МАК”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл, Ашигт малтмалын газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 292 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

4. “Хьюндай Моторс Монгол”ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ХК-д холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 20 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

5. Г.Намширын нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн ИТХ-д  холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1704 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор  

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

6. Х.Космосын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга, тус сумын 3 дугаар багийн ИНХ-ын даргад холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 41 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

15.30 цагаас

            7. “Монголын сагсан бөмбөгийн холбоо”ТББ-ын нэхэмжлэлтэй, УБЕГ-ын Улсын бүртгэгч нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

            8. Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 94 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Ч.Бямбаагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч Ч.Бямбаагийн гомдлыг хангасан.

 

 

 



Оруулсан 2013-08-30 16:19:56
Үзсэн 555

Хэвлэх | Буцах