Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-07-25
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                                            

       1. Д.Эрдэнэсувдын нэхэмжлэлтэй, НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэнд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар  сарын 30-ны өдрийн 215 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор 

       Илтгэгч: шүүгч М.Батсуурь

       Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

       2. С.Батсүрэнгийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-т холбогдох, тус аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

       Илтгэгч: шүүгч М.Батсуурь

       Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

       11.30 цагаас

       3. “Карагайт Марбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний  өдрийн 212 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор  

       Илтгэгч: шүүгч М.Батсуурь

       Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 1 хоногоор хойшлуулсан.

      4. “И энд Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 192 дугаар  шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор  

       Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

       Шийдвэрлэсэн байдал

  ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн  88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

14.30 цагаас  

       5. “Зуун зун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар  шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд “Морьтон тал” ХХК-ийн давж заалдах гомдлоор  

       Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

       Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 1 хоногоор хойшлуулсан.

      6. Н.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргад холбогдох, Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 дүгээр  шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор  

      Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

      Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангасан.

16.30 цагаас  

      7. “Мандал Алтай групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний  өдрийн 229 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

      Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

      Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

      8. “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, УБЕГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 206 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

      Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

      Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн  88.1.3 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

 

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Ганбаатар

 

 

 

 



Оруулсан 2012-07-26 03:16:41
Үзсэн 372

Хэвлэх | Буцах