Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-08-22
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

 1. “Капитал групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 271 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

2. Б.Амартуяагийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдох, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

            3. “Монгол глобал”ХХК, “Монгол эм импекс концерн”ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1641 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын гомдлоор      

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

            4. “Тээвэр хөгжлийн банк”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол банкны Ерөнхийлөгчид холбогдох,  Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1601 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор      

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч гомдлоосоо татгалзсан тул давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргаагүйд тооцсон.

13.30 цагаас

            5. “Монголын сагсан бөмбөг холбоо”ТББ-ын нэхэмжлэлтэй, УБЕГ-ын Улсын бүртгэгч нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

 



Оруулсан 2013-08-23 00:07:40
Үзсэн 622

Хэвлэх | Буцах