Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-08-21
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

 1. Ш.Болдбатын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 54 дүгээр захирамжтай захиргааны хэргийг  нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.

2. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

3. Д.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн ЗДТГ-ын даргад холбогдох, Увс аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн  давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.

13.30 цагаас

5. “Улаанбаатар радио”ХХК-ийн нэхэмжлэлтэй, НИТХ болон Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 248 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

6. Б.Сандагсүрэнгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргад  холбогдох, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

7. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын АН-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-д холбогдох, Сүхбаатар аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3А дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

8. Ц.Жүгдэрнамжилын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн гомдлоор  

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Оруулсан 2013-08-22 16:36:34
Үзсэн 605

Хэвлэх | Буцах