Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-08-14
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

            1. С.Намхайноров нарын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн ИНХ-ын даргад холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

2. “Ай Би Си Эс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 264 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

3. С.Бумангэрэлийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын УТОХГ-ын Татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн  давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангасан.

4. С.Далантайн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, УБЕГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 13.30 цагаас

5. “Восточный альянс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 265 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

6. “Изинис эйрвэйз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын УТОХГ-ын Татварын улсын байцаагч Д.Банзрагч, Н.Эрдэнэмядаг, Ц.Сарантуяа нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 243 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

7. Т.Ахболатын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын даргад холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 154 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

8.  С.Нанжидын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Баян-Өндөр сумын Засаг дарга нарт холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаар захирамжтай  захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 

 

 



Оруулсан 2013-08-15 18:34:20
Үзсэн 503

Хэвлэх | Буцах