Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-08-07
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

            1. Т.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 2. С.Далантайн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, УБЕГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ 

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

 10.30 цагаас

 3. Л.Туяагийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ЗДТГ-т холбогдох, Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ 

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 4. Б.Сандагсүрэнгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргад  холбогдох, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

13.30 цагаас

 5. “Ачлал трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Стандарчилал хэмжил зүйн газарт  холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 260 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 6. Чингэлтэй дүүргийн АН-ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн ИТХ-д  холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 256 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

 7. Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны

өдрийн 08 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

8. С.Нанжидын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Баян-Өндөр сумын Засаг дарга нарт холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаар шүүгчийн захирамжтай  захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

 9. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, тус аймгийн Сонгуулийн хороо, Дархан сумын Сонгуулийн хороонд холбогдох, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

                                                           



Оруулсан 2013-08-09 00:38:12
Үзсэн 563

Хэвлэх | Буцах