Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-07-24
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

           1. 1. Б.Саруулын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын ЗДТГ-ын даргад  холбогдох, Завхан аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 

2. “Мон-Мяндас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын ХШАЗХ-ийн Татварын улсын байцаагч П.Галмандах, Б.Жаргал нарт холбогдох Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан.

 

10.30 цагаас 

3. А.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох, Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

 

4. С.Далантайн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, УБЕГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

 

13.30 цагаас 

5. “Блек рок” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дүгээр сарын 09-ний өдрийн 199 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

6. М.Оюунсайханы нэхэмжлэлтэй, УБЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 229 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

15.30 цагаас 

7. . “Монголын алт /МАК/” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1449 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж,нэхэмжлэгч “Монголын алт /МАК/” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисон.

 

8. “Би Ти Эс Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Оруулсан 2013-07-25 17:16:13
Үзсэн 729

Хэвлэх | Буцах