Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-07-18
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 09.30 цагаас                                                                            

1.   Б.Отгонбатын нэхэмжлэлтэй, БЗД-ийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 156 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. 

2. “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, УБЕГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 206 дугааршийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан. 

11.30 цагаас

3. “Туулын Оюут” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. Д.Чимэд-Очирын нэхэмжлэлтэй, УБЕГ-ын ЭХЭБГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 31-ний  өдрийн 219 дүгээр  шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

14.30 цагаас  

5.  С.Нурланы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Аудитын газрын ерөнхий аудиторт холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар  сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

6. “Хум-Төбе” хоршооны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад  холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

16.30 цагаас

7.Б.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй,МУ-ын ЕрөнхийПрокурортхолбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1015 дугаар шүүгчийн захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан. 

8. “Нэйшнл Ураниум Ресурсес” ХХК, “Прайм Энержи пауэр ресурсес” ХХК, “Монгол гурван мянга” ХХК, “Мон нуклер ГМ” ХХК, “Том зам” ХХК-иудын нэхэмжлэлтэй ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цөмийн энергийн газарт  холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн  давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

 

 

 

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Ганбаатар

Оруулсан 2012-07-19 01:45:47
Үзсэн 393

Хэвлэх | Буцах