Шүүх хуралдааны тойм

Огноо 2011-12-18
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх
Шүүх хуралдааны тойм

 Сум дундын шүүхийн өнгөрсөн долоо хоногийн шүүх хуралдааны тойм

 

                Иргэний хэрэг:

1. У.Сандыгашыннэхэмжлэлтэй “нас тогтоолгохыг” хүссэн иргэний хэргийг  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

2.Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй З.Комсомолд холбогдох актаар тавьсан 146229 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. М.Алтантасын нэхэмжлэлтэй Б.Орал, Х.Төлепберген нарт холбогдох эзэмшлийн газраас албадан нүүлгэхийг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

4. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй Т.Баатарт холбогдох актаар тавьсан 297960  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. А.Натейн нэхэмжлэлтэй “нас тогтоолгохыг” хүссэн иргэний хэргийг  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

6. Ө.Нургүлийннэхэмжлэлтэй “нас тогтоолгохыг” хүссэн иргэний хэргийг  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

7. Б.Күлизагийн нэхэмжлэлтэй Б.Билимханд холбогдох  байшинг буцааж авахыг хүссэн иргэний хэргийг зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

8. А.Шынарбекийн нэхэмжлэлтэй “нас тогтоолгохыг” хүссэн иргэний хэргийг  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

9.Б.Мауейханынэхэмжлэлтэй “улсад ажилласан байдал тогтоолгохыг” хүссэн иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн байна.

10.Д.Ханипагийннэхэмжлэлтэй “ улсад ажилласан байдал тогтоолгохыг ” хүссэн иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн байна.

11. Б.Заурешийн нэхэмжлэлтэй  Б.Далелханд холбогдох зээлээр авсан 150000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг:

1. Х.Муратад холбогдох  эрүүгийн хэрэг: Х.Муратыг  Монгол улсын Эрүүгийн хуулийн 215дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 1жил 1 сарын хугацаагаархорих ял оногдуулж, 1 жилээр тэнсэн харгалзаж шийдвэрлэсэн байна.

 

 

Оруулсан 2011-12-22 14:33:27
Үзсэн 507

Хэвлэх | Буцах