Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-07-08
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. О.Арвинтуяагийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1245 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан.

2. З.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, УБЕГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 180 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

3. Д.Отгонбаатарын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 170 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

            4. “Гангаа-Арвижих”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, УБЕГ-ын Бүртгэлийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 269 дүгээр тогтоолыг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлын зарим хэсгийг хангасан.

10.30 цагаас

5. А.Серикжаны нэхэмжлэлтэй, УБЕГ-ын даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1153 дугаар захирамжтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

6. “Саруулсайхан”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тогтоолыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

 7. “Лапис прожект”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 177 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

8. “Сүтэй уул”ХХК нарын 5 хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 98 дугаар захирамжтай захиргааны хэргийг хариуцагчийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангасан.

9. Д.Дарамжавын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ИТХ-ын дарга, Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд холбогдох, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 59 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэл гаргагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргагчийн гомдлыг хангахгүй орхисон.

10. “Жасыл бак” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

11. О.Юмжирдуламын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Хайрхан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд холбогдох, Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

15.30 цагаас

12. “Худалдаа хөгжлийн банк”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн сайдад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 197 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13. Х.Уламбаярын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

14. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1192 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Б.Хөхөөгийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэл гаргагч Б.Хөхөө гомдлоосоо татгалзсан тул давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргаагүйд тооцсон.

15. “Янус хяз”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 274 дүгээр тогтоолыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 



Оруулсан 2013-07-09 16:27:28
Үзсэн 587

Хэвлэх | Буцах