Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-07-04
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

 1. Нийслэлийн ХУД-ийн МАН-ын хорооны нэхэмжлэлтэй, Нийслэлийн ХУД-ийн ИТХ-ын 2012 оны Сонгуулийн хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

2. “Мастер До До”ХХК, “Үе импекс”ХХК, Иргэн Ш.Отгонсүрэн, Б.Бавуудорж, Д.Алтантуяа нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 159 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг 

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

10.30 цагаас

            3. “Хэнсүл”ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 205 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг 

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. Дорнод аймгийн Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн ИТХ-д холбогдох, Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Д.Цэрэнчимэг нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Д.Цэрэнчимэг нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

            5. “Брэйвхарт ресорсиз”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Чандманы сумын ИТХ-д холбогдох, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 41 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангасан.

6. Багануур дүүргийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн ИТХ-д холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1285 дугаар захирамжтай захиргааны хэргийг хариуцагчийн гомдлоор          

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

7. “НИК”ХХК-ийн нэхэмжлэлтэй, ШӨХТГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 153 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

 Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан.

8. Х.Батжаргалын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 176 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

9. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 256 дугаар тогтоолыг гуравдагч этгээд “ДСД Жаргалант”ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.         

15.30 цагаас

10. “Петоржамп” ХХК нарын 8 хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй, ШӨХТГ, ШӨХТГ-ын улсын байцаагчид холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 244 дүгээр тогтоолтой захиргааны хэргийг  нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

 Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, “Шунхлай трейдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

11. “Эйч Эйч Ай”ХХК-ийн  нэхэмжлэлтэй, ТЕГ-ын Татварын улсын байцаагч С.Мөнхбаатар, Э.Энх-Очир нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 174 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 12. Ц.Ганбатын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 136 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Оруулсан 2013-07-05 16:45:03
Үзсэн 655

Хэвлэх | Буцах