Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-07-09
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                                            

1.   “Оуяашиёоу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 172 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 2. “Эрэл банк” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 961 дүгээр захирамжтай  захиргааны хэргийг  нэхэмжлэгчийн   гомдлоор  

Илтгэгч: шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.


11.30 цагаас  

3. ”Сон бай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар  сарын 22-ны  өдрийн 199 дүгээр  шийдвэртэй захиргааны хэргийг  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангасан.

14.30 цагаас  

4. Х.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын Засаг даргад  холбогдох, Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал          

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасан.  

4. “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

5.  Г.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргад холбогдох, Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал          

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

16.30 цагаас

6. Х.Гантуяагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 143 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: : Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

7. “Хэт” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, ҮТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч О.Бямбасүрэн, Б.Жаргал, Д.Алтанцэцэг нарт холбогдох, Нийслэлийн  захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр  сарын 23-ны өдрийн 150 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал          

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.


 Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Ганбаатар

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны зар гаргасан:

Оруулсан 2012-07-10 18:23:37
Үзсэн 550

Хэвлэх | Буцах