Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-07-03
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. С.Кирисхан, М.Ербол нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 10 дугаар багийн ИНХ-ын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны даргалагчид холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

            2. “Грийнленд лоункейр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 163 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

3. Д.Отгонбаатарын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 170 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

4. “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан.

5. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1192 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Б.Хөхөөгийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

13.30 цагаас

6. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн  2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1157 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Ц.Уранбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч Ц.Уранбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

7. С.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн ИТХ-д холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1284 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

8. “Пибоди Винсвей ресорсез” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг 

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

9. Р.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийслэлийн нийгмийн даатгалын газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн  2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 210 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10. Г.Баярсайханы нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр захирамжтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн гомдлын зарим хэсгийг хангасан.

11. “Асконстракшн”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын Татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

 



Оруулсан 2013-07-04 16:38:51
Үзсэн 556

Хэвлэх | Буцах