Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-06-19
Шүүх Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүх хуралдааны тойм
  •  Аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Оргилмаа, мэргэжилтэн С.Цэрэн нарын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Аудитын газарт холбогдох “Говьсүмбэр аймгийн Аудитын газрын аудиторын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/16 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг 2013 оны 6 дугаар сарын 19-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай тул дахин шинэ акт гартал Говьсүмбэр аймгийн Аудитын газрын аудиторын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/16 дугаар актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

    
Оруулсан 2013-06-25 23:55:40
Үзсэн 569

Хэвлэх | Буцах