Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-07-05
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                                            

 

1.   “Монхангай трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, УБЕГ-ын ЭХЭБГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 906 дугаар шүүгчийн захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор  

Илтгэгч: шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисон.

 

2. “Шинлунмайнин” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т  холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 11-ний  өдрийн 179 дүгээр  шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн   давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал          

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 

11.30 цагаас  

3. ”Реалко Кореа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар  сарын 17-ны  өдрийн 188 дугаар  шийдвэртэй захиргааны хэргийг  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг  хойшлуулсан.

 

4. Баянхонгор аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, УИХ-ын сонгуулийн 3-р тойргийн хороонд  холбогдох, Баянхонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар  сарын 12-ны  өдрийн 22 дугаар  захирамжтай захиргааны хэргийг  нэхэмжлэгчийн гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

 

14.30 цагаас  

5.  Д.Должинсүрэнгийн нэхэмжлэлтэй, БОАЖ-ын сайдад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

6. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын улсын төсөв, орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч С.Энхбат, Ц.Сарантуяа нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангасан.

 

16.30 цагаас             

7. “Спейс Спийд” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн  захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 940 дүгээр захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

 

8. “Хонгорын Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн  захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 145 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

Нэхэмжлэгч давж заалдах гомдлоосоо татгалзсан тул ЗХХШТХ-ийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргаагүйд тооцсон.

 

 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

 Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Ганбаатар

Оруулсан 2012-07-06 19:25:44
Үзсэн 452

Хэвлэх | Буцах