Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-07-04
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                                            

 

1.   Б.Отгонбатын нэхэмжлэлтэй, БЗД-ийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 156 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

 

2. Геронтологийн төвийн нэхэмжлэлтэй, СБД-ийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр  сарын 12-ны  өдрийн 132 дугааршийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан.

 


 

11.30 цагаас  

3. Г.Ундармаагийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний  өдрийн 04 дүгээр  шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг  хангасан.

 

4. Г.Болормаагийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар  сарын 07-ны  өдрийн 02 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг  хариуцагчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч:  шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангасан.

 

5. “Койнвол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖ-ын сайдад холбогдох, Нийслэлийн  захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 147 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг  хариуцагчийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч:  Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

 

14.30 цагаас

  

6. “Хум-Төбе” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад  холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

7. “Туулын Оюут” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

 

16.30 цагаас

 

8. Х.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын Засаг даргад  холбогдох, Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 5 хоногоор хойшлуулсан.

 

9. “Хэт” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, ҮТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч О.Бямбасүрэн, Б.Жаргал, Д.Алтанцэцэг нарт холбогдох, Нийслэлийн  захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр  сарын 23-ны өдрийн 150 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 5 хоногоор хойшлуулсан.

 

 

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Ганбаатар 

Оруулсан 2012-07-05 02:28:37
Үзсэн 503

Хэвлэх | Буцах