Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-06-20
Шүүх Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүх хуралдааны тойм
  •  Иргэн Л.Туяагийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр тушаалын Л.Туяад холбогдох хэсгийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 1373737 /нэг сая гурван зуун далан гурван мянга долоон зуун гучин долоон мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, бакалаврын дипломын кредит цагийг 125 болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.



Оруулсан 2013-06-20 22:17:12
Үзсэн 514

Хэвлэх | Буцах