Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-06-19
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. Т.Асылбекийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 4 дүгээр  багийн ИНХ-ын дарга, тус сумын Засаг дарга нарт холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

 Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

2. “Мастер До До”ХХК, “Үе импекс”ХХК, Иргэн Ш.Отгонсүрэн, Б.Бавуудорж, Д.Алтантуяа нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 159 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

 Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хойшлуулсан.

 10.30 цагаас

3. Франц улсын иргэн Алексис Луис Роландын нэхэмжлэлтэй, УБЕГ-ын Бүртгэлийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 150 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 4. Ц.Батжаргалын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 13.30 цагаас

5. Н.Бердитилеугийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн ИНХ-ын тооллогын комисст холбогдох, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 6. Д.Ансаганы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

7. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй, Шаамар сумын ИТХ-д холбогдох, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас           

8. “Жанжны буйр”ХХК, Д.Эрдэнэцогт нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн  2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 216 дугаар тогтоолыг нэхэмжлэгч “Жанжны буйр” ХХК өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Жанжны буйр” ХХК өмгөөлөгчийн гомдлыг хангасан.

 9. “Марко Поло”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Газрын тосны газар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр тогтоолыг нэхэмжлэгч түүний төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг  хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний төлөөлөгчийн гомдлыг  хангахгүй орхисон.

 10. Ш.Болдбатын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 38 дугаар захирамжтай захиргааны хэргийг  нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Оруулсан 2013-06-20 18:47:59
Үзсэн 542

Хэвлэх | Буцах