Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-06-18
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. Ч.Чулуунханд нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 99 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

2. “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

10.30 цагаас

3.  С.Оргил нарын нэр бүхий 8 иргэний нэхэмжлэлтэй, НИТХ-ын Тэргүүлэгчдэд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн  2013 оны 03 дугаар сарын 19-ний  өдрийн 109 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

4. “Пибоди Винсвей ресорсез” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг 

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

13.30 цагаас

            5. Х.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

6. “Эс Эм Ай”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч З.Энхтуяа, Ч.Нарантуяа нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн  2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 162 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 15.30 цагаас

7. Ж.Жавзандуламын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон УБЕГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 158 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

8. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн  2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1157 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Ц.Уранбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

 

 

 

 

 



Оруулсан 2013-06-19 16:27:07
Үзсэн 569

Хэвлэх | Буцах