Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-06-13
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

             1. Говь-Алтай аймгийн МАХН-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох, Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн шүүхийн  2013 оны 04 дүгээр сарын 10-ны  өдрийн 06 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

           2. “Өөрийн гэр” СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 151 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 10.30 цагаас

           3. А.Батбаатар, Г.Галбаяр нарын нэхэмжлэлтэй, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 115 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 4. Т.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох, Завхан аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангасан.

  13.30 цагаас

             5. Ж.Жавзандуламын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон УБЕГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 158 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

             6. Б.Батбилэгийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдох, Өмнөговь аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

 Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан.

 15.30 цагаас

       7. Дорнод аймгийн АН-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн ИТХ-д холбогдох, Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.

      8. Л.Уранбилэгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг 

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан.

       9. Д.Даариймаагийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын байцаагч Ч.Наранжаргал болон Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасагт холбогдох, Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.



Оруулсан 2013-06-14 16:43:26
Үзсэн 506

Хэвлэх | Буцах