Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-06-20
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

09.30 цагаас                                                                         

            1.      Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ-ийн  нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, тус аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

 2. “Өндөр Баян Цогт” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр  сарын 11-ний  өдрийн 129 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн   давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

11.30 цагаас   

3. “Хангайн Жинчлэл” ХХК-ийни нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 09-ний  өдрийн 121 дүгээр  шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн   давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

  4. ”Монгол Даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч Н.Чинбат, Д.Галмандах, Б.Өсөхбаяр нарт   холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 03 дугаар  сарын 21-ний  өдрийн 94 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор  

Илтгэгч:  шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал          

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.6 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

14.30 цагаас   

5. Х.Хайвын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийнитгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан.

 6.  “Олонгол трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Аудитын газрын ахлах аудитор Л.Энх-Амгаланд холбогдох, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаагүй. 

16.30 цагаас  

7. Ч.Уранчимэгийн  нэхэмжлэлтэй, ХУД-ийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн  давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.                            

8. “Хэт” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч О.Бямбасүрэн, Б.Жаргал, Д.Алтанцэцэг нарт холбогдох, Нийслэлийн  захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр  сарын 23-ны өдрийн 150 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

  

 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

 Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Ганбаатар

Оруулсан 2012-07-04 02:27:53
Үзсэн 491

Хэвлэх | Буцах