Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-06-21
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                                            

 1.      Ц.Тамарагийн нэхэмжлэлтэй, БЗД-иийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 131 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн   давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангасан.

 2. “Автобус-3” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын улсын байцаагч Ч.Энхтөр, Б.Эрдэнэбат нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн  2012 оны 05 дугаар  сарын 29-ний  өдрийн 847 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисон.

11.30 цагаас  

 3. Д.Бямбацогтын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт   холбогдох, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 30, 31 дүгээр захирамжуудтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор  

Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар 31 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, 30 дугаар захирамжид гаргасан гомдлоосоо нэхэмжлэгч татгалзсан.

  4. Х.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст   холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар  сарын 04-ний  өдрийн 37 дугаар  захирамжтай захиргааны хэргийг  гуравдагч этгээд Р.Жаргал, түүний өмгөөлөгчийн  гомдлоор  

Илтгэгч:  шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж,  гомдлыг хангахгүй орхисон.

 14.30 цагаас  

 5. Б.Отгонбатын нэхэмжлэлтэй, БЗД-ийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны  өдрийн 156 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

 6. Татварын ерөнхий газар болон Ц.Оюунбаатар, А.Даваасүрэн нарын нэхэмжлэлтэй, МХЕГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 03 дугаар  сарын 29-ний  өдрийн 104 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлоор  

Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч  Ц.Оюунбаатар, А.Даваасүрэн нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангасан.

16.30 цагаас   

7. Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар  сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтооолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гомдлоор  

   Илтгэгч: шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

         8. Ж.Цолмонгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн  захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 172 дугаар  тогтоолтой захиргааны нэхэмжлэгчийн  гомдлоор  

Илтгэгч:  шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон. 

9. Увс аймаг дахь Хас банкны нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  холбогдох, Увс аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр  сарын 03-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч, хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч,хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаагүй.

 

 

 

Шүүх хуралдааны зар гаргасан:

 Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Ганбаатар

Оруулсан 2012-07-04 02:25:11
Үзсэн 470

Хэвлэх | Буцах