Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-06-03
Шүүх Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүх
Шүүх хуралдааны тойм
  1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Ө.Даваасүрэнд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8024521 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн хүү, алдангид нийт 15210826 төгрөгийг хариуцагч Б.Түвшинжаргал нь төлөхийг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
  3. Х.Хоролренчингийн нэхэмжлэлтэй Х.Пүрэвт холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгийг хуваалгах тухай иргэний шүүх хуралдаанаар гэрлэгчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
  4. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан Орхон овгийн Тогоочийн Нэргүйд албадан эмчилгээ хийлгэсэн.
  5. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан Боржигон овгийн Сампилын Баатарт албадан эмчилгээ хийлгэсэн.
  6. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй Л.Батболдыг албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
  7. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй Ц.Алтанцэцэгийг албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөдөлмөрийн яам, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Тэвшийн хажуу ус хоршооноос зээл, зээлийн хүү, нотариатын үйлчилгээний хөлсөнд 2880753 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон
  9. Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Г.Дэлгэрсүрэнд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3114535 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  10. Б.Батхуягийн нэхэмжлэлтэй Н.Цолмончимэгт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн байна. 
  11. Говьсүмбэр аймгийн 5 дугаар цэцэрлэгийн нэхэмжлэлтэй Мөнхийн үргэлжлэл ХХК-д холбогдох 3680478 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн 3714452 төгрөгийг  хангаж шийдвэрлэсэн байна.
  12.  Б.Батболдын нэхэмжлэлтэй Т.Өлзийхишигт холбогдох гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж гэрлэлтийг цуцалж, хүү Мандуулыг эцэг Б.Батболдын асрамжинд үлдээж шийдвэрлэсэн байна.
  13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү нийт 2545000 төгрөгийг хариуцагч Н.Оюун-Эрдэнэ нь төлөхийг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
  14. Х.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй М.Саранцэцэгт холбогдох зээл, зээлийн хүү 4070000 төгрөг гаргуулах тухай иргэни хэрэгт хариуцагч тал зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
  15.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Г.Г, Ш.У нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Г.А-ийг эх Ш.У-гийн асрамжинд үлдээж, эцэг Г.Г-аас тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн Д.Баярмаагийн  нэхэмжлэлтэй,  С.Алмакульд холбогдох зээл, зээлийн хүү 1475000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Алмакуль нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хариуцагч талын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 



Оруулсан 2013-06-04 16:33:23
Үзсэн 586

Хэвлэх | Буцах