Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-05-24
Шүүх Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүх
Шүүх хуралдааны тойм

ХЯНАСАН: ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНЦЭЦЭГ

 Шүүн таслах ажлын тойм мэдээлэл

2013.05.24                                                                                                                  Хөтөл

  1. Эрүүгийн хэргийн шүүн таслах ажлын талаар:

Шүүх 5-р сард шинээр 6 хүнд холбогдох 3 эрүүгийн хэрэг хүлээн авч нийт 13 хүнд холбогдох 8 хэргээс 1 хүнд холбогдох  1 эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 1 хүнд холбогдох 1 хэргийг таслан шийдвэрлэсэн байна.

11 хүнд холбогдох  6 хэргийн үлдэгдэлтэй байна.

Таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг төрлөөр нь авч үзвэл:

-       Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн хэрэг 1 байна.

  1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэсэн ажлын  талаар:

Өмнөх сарын 27 хэрэг, 5 сард 17 нэхэмжлэл шинээр хүлээн авч үүнээс 2 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 18 хэргийг хянан шийдвэрлэж, 24 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл:

-       Иргэний хуулиар 10 хэрэг. /Зээлийн гэрээний үүрэг/

-       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 4 хэрэг. /Ажилласан жил тогтоолгох /

-       Гэр бүлийн тухай хуулиар 4 хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.

2013 оны 5 дугаар сард 4 өргөдөл гомдол хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

  1. Захиргааны зөрчлийн талаар:

Захиргааны зөрчил гаргасан 22 хүнд шүүхээс захиргааны шийтгэл ногдуулсан байна. Үүнээс 2 хүнд торгох, 20 хүнд баривчлах шийтгэл ногдуулжээ.

Шийдвэрлэсэн захиргааны зөрчлийг төрлөөр нь авч үзвэл:

-       Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн – 15

-       Танхайрсан – 5

-       Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн – 2 этгээдэд тус тус захиргааны шийтгэл ногдуулсан байна.

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА



Оруулсан 2013-05-29 22:01:17
Үзсэн 462

Хэвлэх | Буцах