Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-05-28
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. С.Туяацэцэгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга, тус сумын 1 дүгээр багийн ИНХ-ын дарга нарт холбогдох, Баянхонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Засаг дарга, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Засаг дарга, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангасан.

 2. Ц.Батхүүгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн ИНХ-ын даргад холбогдох, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 3. Л.Ариунцэцэгийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, Улсын комисс, Газрын харилцаа хот байгуулалтын газарт холбогдох, Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар захирамжтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

 10.30 цагаас

 4. “Монголын Алт” /МАК/ ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ болон Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 947 дугаар захирамжтай захиргааны хэргийг  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулсан.

 5. Б.Алтанхараа нарын нэхэмжлэлтэй, УБЕГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 126 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 6. Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 41 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Ч.Уранцэцэгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч Ч.Уранцэцэгийн гомдлыг хангасан.

 13.30 цагаас

 7. Орхон аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

            ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 8. Ч.Чулуунханд нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 99 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

 15.30 цагаас

 9. Х.Космосын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга болон тус сумын 3 дугаар багийн ИНХ-ын дарга нарт холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр захирамжтай захиргааны хэргийг хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон.

10. Э.Бат-Эрдэнэ, Н.Цэрэндэжид нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 

Оруулсан 2013-05-29 17:07:55
Үзсэн 486

Хэвлэх | Буцах