Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-05-23
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

             1. Л.Санжжавын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Сагил сумын ИТХ-ын даргад, холбогдох, Увс аймгийн захиргааны хэргийн шүүхийн  2013 оны 04 дүгээр сарын 01-ний  өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч, хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

                 2. “ПГЖМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 10.30 цагаас

           3. С.Ариунаагийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ИНХ-ын даргад холбогдох, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 4. “Сажа бандид номын хүрдэн хийд” шашны байгууллагын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 114 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулсан.

 13.30 цагаас

            5. С.Отарханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

             6. М.Бадамсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнбилэг нарын  нэхэмжлэлтэй, Монгол улсын Ерөнхий сайдад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 143 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунболд, Н.Энхтуяа нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

 15.30 цагаас

             7. М.Дегдарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал, Тооллогын комисст холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

             8. М.Ганболдын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд  холбогдох, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгсийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

 

 

 



Оруулсан 2013-05-24 01:18:10
Үзсэн 478

Хэвлэх | Буцах