Шүүх хуралдааны тойм

Огноо 2013-05-22
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

            1. Орхон аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

            2. Л.Уранбилэгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг 

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

 10.30 цагаас

            3. “Эс Жи Эм Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

          4. М.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,  Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

 13.30 цагаас

             5. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

             6. Дундговь аймгийн Ардчилсан намын дарга С.Од-Эрдэнэ, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Цэрэнчунт нарын нэхэмжлэлтэй, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч С.Буджав нарт холбогдох, Дундговь аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 15.30 цагаас

            7. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн  2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 955 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч “Ориент инвест” банк бус санхүүгийн байгууллагын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргагчийн гомдлыг хангахгүй орхисон.

            8. Б.Алтанхараа нарын нэхэмжлэлтэй, УБЕГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 126 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.



Оруулсан 2013-05-23 00:37:54
Үзсэн 486

Хэвлэх | Буцах